Дэлхийн хамгийн залуу тэрбумтнууд

Английн дуучин Эд Шэрэн, түүний эхнэр Черри Сиборн нар түрүү долоо хоногт охинтой болсноо Instagram дээрээ хүүхдийн оймсны зураг оруулж зарлажээ. Тэд охиндоо Лира Антарктид Сиборн Ширан гэсэн тун этгээд сонин нэр хайрласан байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш сошиал медиагаас хол байсан Шиэрэн охиныг нь эх барьж авсан эмч, сувилагч нарт талархаад охин нь нялх байгаа энэ үед хувийн орон зайг нь хүндлэхийг фэнүүдээсээ хүсчээ.
Энэ жил 29 настай Шэрэн дунд сургуульд хамт сурч байсан багын найз Черри Сиборнтойгоо 2015 оноос үерхэж, 2019 онд даруухан хурим хийсэн юм. Тэрээр хүүхэдтэй болох гэж байгаагаа нууцалж байгаад өнгөрсөн сарын 12-нд л олон нийтэд мэдэгджээ.