Гурван жилд ганц үзэгддэг есдүгээр сарын бүтэн сар маргааш буюу есдүгээр сарын 2-ны үдэш мандах нь. НАСА-гаас мэдээлснээр Ургацын сар гэгддэг, намар цагтай хамгийн ойр тэргэл сар энэ жил хугацаанаасаа өмнө үзэгдэх нь аравдугаар сард бүтэн сар хоёр удаа гарна гэсэн үг. Өөрөөр хэлбэл онцгой хөх туяатай байдаг аравдугаар сарын сүүлийн бүтэн сар сарын сүүлчийн өдөр буюу аравдугаар сарын 31-нд мандах юм байна.
Намрын өдөр, шөнө тэнцэх өдөр буюу есдүгээр сарын 22-ны өдөртэй хамгийн ойр гарах тэргэл сарыг Ургацын сар гэдэг ч энэ жилийнх хугацаанаасаа өмнө үзэгдэх тул одон орончид Буудайн сар хэмээн нэрийджээ. Уг нь аравдугаар сарын эхээр гардаг бүтэн сарыг Ургацын сар гэдэг байна. Нар, дэлхий, сар гурав нэгэн шугаманд “жагсаж”, сарны бүтэн бие дэлхий рүү хандан нарны гэрлээр бүрэн гэрэлтэх үед тэргэл сар үзэгддэг юм.