Хойд хөршийн Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко Коронавирусын цар тахлын хүрээнд хичээл сургууль орж эхэлж байгаатай холбогдуулан сурагчид болон эцэг эхчүүдэд хандан тахлаас урьдчилан сэргийлэх талаарх зөвлөмжийг танилцууллаа.
Тус зөвлөмжинд дурдсанаар эцэг, эхчүүдийг хүүхдүүддээ өөрсдийн биеэр үлгэр дуурайлал болохыг зөвлөж, нэг удаагийн маск болон бээлийг тогтмол хэрэглэж, олон нийтийн газраар үйлчлүүлэх үедээ алсын зайг барих зэрэг дэглэмийг чанд сахихыг анхааруулсан байна.
Түүнчлэн мэргэжилтнүүдийн зөвлөсний дагуу эрүүл амьдралын хэв маягт шилжиж, түргэн хоол идэх болон гадуур хооллохоос зайлсхийж, эрүүл зөв хооллохыг уриалжээ. Оросын холбооны улсын вируслогчидын урьдчилан дүгнэснээр цар тахлын хоёр дахь давлагааны үеэр өвчлөгсдийн ихэнх хувь нь ахимаг насны хүмүүс байж болзошгүйг анхаарууллаа.