Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт байх, Улаанбаатар хотоос 150 км зайд орших нутгийн иргэдийн шүтээн уул Зорголхайрханы бэлийг өрөмдөж байна. Нутгийн иргэд дараах зургуудыг дарж, үйл явцыг баримтжуулан илгээлээ. Тэд нутгийн иргэдийн төдийгүй Монголчуудын шүтээн болсон уулыг өрөмдөж байгааг эсэргүүцэж, хууль хяналтын байгууллагад өгөхөө уламжиллаа. Бид энэ талаар нэхэн сурвалжилна.
Зорголхайрхан уул нь 1668 метр бөгөөд том, жижиг гурван агуйтай. Хамгийн томыг нь Шижирбаатарын буюу Дансрангийн агуй, баруун талын үргэлжилсэн уулыг Баянгийн хэц, хойд талын уулыг Агуйт гэдэг байна.