
Халдварын ямар нэг шинж тэмдэггүй хүүхдүүдийн хамранд коронавирус гурван долоо хоног хүртэлх хугацаанд идэвхтэй байсныг Өмнөд Солонгосын эрдэмтэд тогтоожээ. Өмнө нь эрдэмтэн судлаачид бага насны хүүхдүүд хэдий халдвар авсан ч олонх нь ямар нэг шинж тэмдэггүй, эсвэл хөнгөн өвдөж байгааг тогтоогоод байсан юм. Харин дээрх судалгааг хийсэн эрдэмтэд коронавирустэй 91 хүүхдийг шинжлэхэд бараг бүгд тодорхой шинж тэмдэггүй, зовуурьгүй байсан агаад энэ нь “Ковид-19”-ийн “супер халдаагчид” нь хүүхдүүд байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлэхэд хүргээд байна.
Гэхдээ зөвхөн коронавирустэй хүүхдүүдийн дунд судалгаа хийсэн Их Британийн Хүүхдийн эмнэл зүй, эрүүл мэндийн коллежийн профессор Рассел Вайнерийн хэлж буйгаар бие эрхтэнд нь “Ковид-19”-ийн вирус байлаа гээд хүүхдүүд томчуудаас илүү халдвар тараах чадвартай, үгүйг тогтоох боломж одоогоор алга байна. Түүний онцолсноор хөл хорионы үеэр хичээл сургуулийг хаах нь эрдэмтэн судлаачид хүүхдүүдийн хэрхэн “супер тараагч” болох эсэхийг бүрэн гүйцэд тогтоогоогүй үед хамгийн зөв шийдвэр байж мэднэ гэв.