Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Оюутнууд аравдугаар сарын 5-наас танхимаар хичээллэж эхэлнэ. 2020-2021 хичээлийн жилд нийт 150 мянган оюутан суралцана. Эдгээрийн 120 мянга нь бакалаврын ангийн оюутнууд байх юм байна. Ингэхдээ танхимын сургалтыг 20-40 оюутантайгаар явуулна.
Өмнө нь оюутнуудыг дотуур байранд наймдугаар сараас бүртгэж эхэлдэг байсан. Харин энэ жилийн хувьд, бүртгэл эхлээгүй байна. Нийт 51 дотуур байранд 12 мянга орчим оюутныг хүлээж авах тооцоо гарчээ. Оюутнуудыг аравдугаар сарын 1-нээс 5-ны өдрүүдэд дотуур байранд нь хүлээж авах юм байна.