АНУ-ын 80 сая хүн хэрэглэдэг Хятадын “ByteDance” компанийн эзэмшдэг “TikTok” аппликейшнийг АНУ-д ашиглахыг хориглолоо. Учир нь “Тик Ток”-ийг тагнуулын зориулалттай, хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг Хятад руу дамжуулдаг гэж АНУ үзэж байгаа юм. Мөн энэхүү аппликейшнийг Энэтхэгт хориглож, Япон улс ч хориглох талаар хэлэлцэж байна.
“Тик Ток”-ийг АНУ-д хэрэглэхийг хориглосны дараа “TikTok”-ийг худалдан авахаар “ByteDance” компанитай хэлэлцэж байсан “Microsoft” компани хэлэлцээгээ зогсоосон байна. Уг нь “ТикТок”-ийн зах зээлийн үнэлгээ 100 тэрбум ам.долларыг даваад байсан юм.
Харин Хятадын “ByteDance” компани мэдэгдэхдээ "Хууль дүрмийг үл тоомсорлож, манай компани болон хэрэглэгчдэд шударга хандсангүй. Бидэнд шүүхэд өгөхөөс өөрөөр эсэргүүцэх сонголт байхгүй” гэлээ. Тэдний шүүхэд хандах үйл явц энэ долоо хоногт эхэлнэ гэж BBC Business-ийн сурвалжлагч Вивиен Нунис мэдээлэв.