Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Энэ сарын 15-ны өдөр Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабын шийдвэрээр Цэцэг сумаас орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаалаа.
Мөн Жаргалант сумын Бичигтийн постоор зорчих тээврийн хэрэгслийн хяналт шалгалтыг чангатгаж, асуумж судалгааг авч зорчуулж байна.
Аймгийн ЗӨСТ-өөс тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор Цэцэг сумын Эрүүл мэндийн төвд эмчлүүлж буй иргэний шинжилгээний дээж, сорьцыг ЗӨСҮТ-д илгээсэн бөгөөд албан ёсны хариу нь өнөөдөр гарах юм.
Эх сурвалж: Ховд аймгийн ЗДТГ