Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
ГЕГ: Гашуунсухайт дахь гаалийн газрын нүүрсний терминалын гарах чиглэлээр 2020 оны 08-р сарын 13-ний өдөр Монгол Улсын иргэн М өөрийн жолоодож явсан авто машины чиргүүлийн урд хэсэгт, нүүрсэн дунд 43 шуудай нийт 680 кг дэрвэгэр жиргэрүү гэх ургамлын үндэсийг тээвэрлэж, улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг гаалийн байгууллага илрүүлэн шалгаж байна.
Дэрвэгэр жиргэрүү нь Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон БОАЖ-ын сайдын 2018 оны А/43 тоот тушаалаар таван жилийн хугацаанд түүж бэлтгэхийг хориглосон ургамал юм.
Эх сурвалж: Гаалийн Ерөнхий газар