Өнөөдрийн 15 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн салааны замд Toyota Isis маркийн автомашины жолооч, эмэгтэй Х нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үeдээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцсоны улмаас замаас гарч, ноцтой осол гаргалаа. Ослын улмаас айлын хашаа, гэр мөргөж, гэрт байсан 26 настай эмэгтэй Д, 2 настай, эмэгтэй Я, 3 настай, эрэгтэй Э нарын биед хүнд гэмтэл учруулаад байна. Гэмтсэн иргэдийг ГССҮТ-д хүргээд байна.
Жолооч Х нь 1,64 хувийн согтолттой, автомашиндаа 2-12 насны 4 хүүхэд тээвэрлэж явсан бөгөөд жолооч болон хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байна.
Ийм хөдөлгөөнд оролцогч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үeдээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй, хүүхдийг аюулгүй тээвэрлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба