Өнгөрсөн мягмар гарагт буюу 2020.8.4ний өдөр Ливан улсын нийслэл Бэйрутийн усан боомтын ойролцоо маш хүчтэй дэлбэрэлт болж одоогийн байдлаар 100 гаруй хүн амиа алдаж, 4000 гаруй хүн зуун хүн бэртэж гэмтсэн гэж мэдээллэжээ.
Энэхүү дэлбэрэлтийн шалтгааныг албан ёсоор тогтоогоогүй байгаа ч Ливаны эрх баригчид хэд хэдэн таамаг дэвшүүлсээр байгаа юм. Орон нутгийн албаны хүмүүс анхааруулга өгсөн ч Бэйрут боомтод олон жилийн турш аюулгүй байдлын урьдчилан сэргийлэх арга хэмжээ авалгүй, аммонын нитрат гэх шатамхай бодисыг их хэмжээгээр хадгалснаас үүдсэн гэж таамаглажээ. Агуулахад хадгалж байсан 2750 тн аммонын нитрат гэх бодис руу оч үсэрсэн нь дэлбэрэлтийн шалтгаан байх магадлал өндөр байгаа юм. Дэлбэрэлтийн долгион Бэйрут хотыг бүхэлд хамарч дэлбэрэлтийн голомтоос олон зуун км-ийн цаана байгаа байшин барилга нурж, машинууд хэмхэрсэн байна.
Хохирлын нийт хэмжээг одоо ч гүйцэт тогтоогоогүй байгаа бөгөөд дэлхий даяар Бэйрутэд туслан аян эхэлжээ.
Эх сурвалж: CNN