Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн цахим элсэлтийн бүртгэл 2020 оны 08 дугаар сарын 03-наас 08 дугаар сарын 28-ныг дуустал үргэлжлэх бөгөөд өнөөдрийн байдлаар 8500 гаруй хүүхэд хүсэлт гаргасан буюу бүртгэлийн явц 20%-тай байна. Сурагчдыг www.parent.edu.mn цахим хуудсаар бүртгэж байна.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул нар 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр БШУЯ-ны Боловсролын мэдээллийн технологийн төв дээр очиж цахим бүртгэлийн явцтай газар дээр нь танилцлаа.
Тус мэдээллийн төвийн 75778080 лавлах утас дээр өдөр бүр 6 албан хаагч ажиллаж иргэдийг бүртгэл хийхэд дэмжлэг үзүүлэх, хамран сургах тойргийн мэдээлэл шалгах зэрэг цахим үйлчилгээг ашиглан төрийн үйлчилгээг авахад тусалж байна.
Мөн Сүхбаатар дүүргийн 2, 3, 16 дугаар сургуулиуд дээр цахим бүртгэлийн явцтай танилцаж, цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэдэд чирэгдэл учруулахгүй зөвлөн тусалж, бүртгэлийг хэвийн явуулах талаар үүрэг, чиглэл өглөө.
Эх сурвалж: Нийслэлийн Боловсролын газар