Гантай, гандуу байгаа газруудаар үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулсан байна. Үүний үр дүнд Төв аймгийн нийт сумдаар 4-35мм, ургамлын гарц муу байгаа сумдаар 4-12мм, Эрдэнэсант 14, Дэлгэрхаан 12.7, Бүрэн 5мм бороо орлоо. Мөн Дундговь аймгийн нутгаар 1-8 мм, нутгийн хойд тал арай ахиу орсон бол Говь-угтаал 8, Адаацаг болон Эрдэнэдалай 6, Мандалговь 6.4 мм, Сэлэнгэ аймгийн нийт нутгаар 0.8-55мм, хамгийн бага Зэлтэр 0.8, бусад нутгаар 15 мм-ээс дээш, Сэлэнгэ аймгийн тариалангийн газруудаар ахиу бороо орж, тариамал ургамлын ургац сэргэжээ.
Түүнчлэн, Баянхонгор аймгийн 7 сумдад 7-16 мм хур тунадас, Өвөрхангай аймгийн 12 сумдын нутагт 1-11мм, хамгийн их нь Баруунхайрхан 11, Бүрд 10 мм тунадас орлоо.
Цаашид говийн хэдэн аймгийн нутагт зуншлага тааламжтай биш байгаа тул хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг чиглүүлэн цаг агаарын тааламжтай нөхцлийг алдахгүй ажилуулахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар