Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Иргэн та гэрийн нөхцөлд хоол, хүнсээс шалтгаалсан халдвар, хордлогод өртөхгүй байхын тулд дараах зүйлсийг анхаарч хэвшүүлнэ үү. Үүнд:
Хоол хүнсийг худалдаж авахдаа зөв сонголт хийх
- Хоол, хүнсний бүтээгдэхүүнээ зориулалтын, ариун цэврийн шаардлага хангасан, хөргөх төхөөрөмж бүхий худалдаа, үйлчилгээний газраас сонгох, шаардлагатай бол шинжилгээ баталгааг худалдагчаас үзэж шалгах,
- Хүнс, түүхий эдийн чанар муудсан эсэхийг шалгаж, шошгын мэдээлэлийг сайтар уншиж сонгох,
Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтанд анхаарах:
- Хоол, хүнсийг тасалгааны хэмд бүү хадгал. -40+600 хэм бол нян үржих хамгийн тохиромжтой хэм юм.
- Хоол, хүнс, түүхий эдийг заавал хөргөх төхөөрөмжид 40 С-өөс доош хэмд тогтоосон хугацаанаас хэтрүүлэлгүй хадгалах, хэдийгээр хөргөгчид хадгалсан боловч тухайн бүтээгдэхүүний хадгалах температур, хугацааг тохируулаагүйгээс муудах аюултай тул хадгалалтын явцад сайтар шалгаж байх,
- Болсон, түүхий бүтээгдэхүүнийг хөргөх төхөөрөмжид тус тусад нь таглаатай саванд хийж хадгалах,
Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэх зөв дадал эзэмших
- Хоол, хүнсийг зохих температурт, гүйцэт болгож хэрэглэх
- Хоносон хоол, илт мэдэгдэм чанар нь муудсан, хадгалалтын хугацаа дууссан хүнс хэрэглэхгүй байх,
- Хоолыг их хэмжээгээр урьдчилан боловсруулж хадгалахгүй байх,
- Хоолыг чанаж, гүйцэд болгосны дараа тэр даруйд эсвэл 2 цагийн дотор хэрэглэх
- Мах, ногооны модыг бусад хүнс бэлтгэдэг тавиураас тусад нь ууттай байлгах,
- Хүнс бэлтгэх багаж, вандан, сав суулгыг хэрэглэхийн өмнө ба дараа халуун усаар угааж хэвших, зөвхөн хүнсний зориулалтын угаалгын бодис ашиглах,
- Хүнсний зүйлийг ялаа, жоом, мэрэгч зэргээс хамгаалах,
- Хүнсний ногоо, жимс, жимсгэнийг хэрэглэхийн өмнө сайтар угааж цэвэрлэх, алимны цууны шинэгүүлсэн уусмал, эсвэл сод, давстай усанд 10-15 хүртэл минут байлгасаны дараа цэвэр усаар сайтар зайлж хэрэглэх,
- Зөвхөн зөвшөөрөгдсөн, баталгаатай эх үүсвэрээс ундны ус хэрэглэх, усны савыг 7 хоног бүр халуун усаар угаах, тагтай байлгах,
- Хоол, хүнс бэлтгэхдээ бээлий, хутгуур, халбага ашиглах, хоолыг гараар хутгах, холихоос татгалзах,
- Хувийн ариун цэврийг чанд сахих, хоол унд хийх, идэж уухын өмнө, гаднаас орж ирээд, бие зассаны дараа гараа угааж хэвших, гар ариутгагч ашиглах,
- Хэрэв та өвчтэй, ханиадтай, гэдэс гүйлгэсэн, бөөлжсөн, өндөр халуурч байгаа бол хоол хүнс бэлтгэх ажил бүү гүйцэтгээрэй.
Эх сурвалж: МХЕГ