Өчигдөр /2020.07.27/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 202 дуудлага мэдээлэл хүлээн авсан 143 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 4 хүн гэмтэж,, орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.
Нийт хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр – 5
- Онхолдох хэлбэрээр – 1 тус тус бүртгэгдсэн байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
2020.07.26-ны өдрийн 22:00 цагийн орчим Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Бяцхан булаг” гэх газарт шороон замд Kia-Bongo маркийн автомашины жолооч Э нь явган зорчигч, 50 настай, эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохирсон.
2020.07.27-ны өдрийн 21:00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын төвд шороон замд Toyota-Prius маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч, 61 настай, эмэгтэй Н-г мөргөж амь насыг нь хохироосон.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 35 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 3 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 173 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажилласан.
Иймд явган зорчигч та бүхэн Замын хөдөлгөөнд оролцохдоо гарц, гарамтай хэсгээр гарах, жолооч тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд тогтоосон болон зам орчны байдалд тохируулж оролцохыг анхааруулж байна.
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА