Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
“Тэр” булангийн ээлжит зочноор волейболын спортын ОУХМ А.Мөнхбаяр оролцлоо.
Тэрээр волейболын спортоор 10 дугаар ангиасаа буюу 2004 оноос анх хичээллэж эхэлсэн. Түүнээс хойш 17 дахь жилдээ Волейболын спортоор тасралтгүй хичээллэж, 2019 онд ОУХМ цол хүртсэн. Спортод амжилт гаргахын тулд тууштай, хөдөлмөрч, зүтгэл байх хэрэгтэй. Түүнээс гадна хамгийн гол чухал зүйл юу вэ? гэхээр тухайн спортдоо дурлах хэрэгтэй хэмээн зөвлөсөн юм.
Түүний зорилго, мөрөөдөл нь Монголын Волейболын спортыг сэтгэл, итгэл, зорилго бүхий тууштай залуучуудаар дүүргэж, Монголын волейболыг Азийн төвшинд тодорхой хэмжээнд хүргэх юм.
Дээрх бичлэгээс хүлээн авч үзнэ үү.