220 сугалаанаас одоо 58 сугалаа үлдээд байна
Монгол улсад байгаа хамгийн хурдан GTR-ын эзэн болох боломж та бүхэнд нээлттэй үргэлжилсээр байна.
“1сая1” гэж юу вэ?
Энэ бол азаа үзээд бас амьдрал бэлэглэх аян юм. Та 1 сая төгрөгөөр 1 GTR спорт машин хожих сугалаа авч нэг бол 150 сая төгрөгийн машины эзэн болох эсвэл хийж бүтээх насан дээрээ яваа бага насны 2 хүүхдийн аавд амьдрал бэлэглэх хагалгааны зардалд томоохон хувь нэмэр оруулах юм. 220 хүн энэхүү сугалаанд оролцох боломжтой бөгөөд сугалаанаас олох орлого нь бага тархины булан гүүрний хавдартай Гарьдаагийн мэс заслын зардалд 100% хандивлагдах юм. Таныг аз ивээг!
Сугалааны тохирол 7.25ны өдөр Live-аар 15:00 цагт явагдана.
Сугалаа баталгаажуулах:
Банк: Хаан банк
Данс: 5700957739
Эзэмшигчийн нэр: Б.Ган-Эрдэнэ
Гүйлгээний утга: Өөрийн утасны дугаар / Нэр
Дэлгэрэнгүй мэдээлэл авах: 99009999
Хаяг: БГД, 3-р хороо Autohub төв 2 давхар 201 тоот
Б.ГАН-ЭРДЭНЭ БУЮУ ГАРЬДАА ГЭЖ ХЭН БЭ?
Гарьдаа гэх энэ залуу өдгөө 33 настай эхнэр 2 хүүгийн хамт амьдардаг. Цаг засварчин мэргэжлээр ажиллаад 12 дахь жил болж байгаа юм байна. Тэрээр 2018 онд баруун чих нь сонсголгүй болсноор анх бага тархины булан гүүрний хавдартай (Tumors of cerebellopontine angle) гэдгээ мэджээ. Тэрээр хавдартай гэдгээ мэдсэн даруйд Монголдоо орсон ч баруун чих нь сонсголгүй болж, баруун хөл ,гар нь мэдээгүй болж эхэлжээ. Тиймээс Монголд дахин хагалгаанд орвол суумгай болох, хараагүй болох зэрэг мэдрэлийн судалснаас үүдэлтэй ямар ч эмгэг тусаж магадгүй байгаа учраас сүүлийн хагалгаагаа Солонгос улсад хийлгэх хүсэлт гаргасан байна.
Одоогийн байдлаар түүний хагалгааны мэдэгдэж байгаа зардал нь 300 сая төгрөг бөгөөд хагалгааны дараа хэр хэмжээний нэмэлт зардал гарах нь тодорхойгүй байгаа бөгөөд түүнд одоо байгаа зүйл нь найз нөхдөөс нь өгсөн 150 саяын GTR, автомашин байгаа гэнэ. Энэхүү машиныг зарсан ч 300сая төгрөгийг хүрэхгүй байгаа учраас дээрх аяныг өрнүүлэхээр болжээ. Ингэснээр 1 сая төгрөгөөр азаа үзээд магадгүй 150 саяын GTR эзэн ч болж болох юм. Мөн 20 хүн, 30 хүн ч нийлээд 1 сая төгрөгөөр нэг сугалааны эрх авах боломжтой болно.