Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн даргаар ажиллаж байсан Х.Оргил-Эрдэнэ, БНХАУ-ын иргэн Лиу Хонниан /Liu Hongnian/ нарт холбогдох эрүүгийн хэргийг 2020.07.21-ний өдөр хэлэлцэж шийдвэрээ гаргалаа.
Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйл /4 /хахууль авах//-ийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Оргил-Эрдэнийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ял оноов.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйл /хахууль өгөх/-ийн 1 дэх хэсэгт зааснаар БНХАУ-ын иргэн Лиу Хонниан /Liu Hongnian/-д нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 14000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэлээ.