Намар сургууль, цэцэрлэг орох шаардлагатай эсэх талаар иргэдийн саналыг сонслоо.
ИРГЭД: – удаан хугацаагаар хичээл тасарсан учраас хичээл сургуулийг эхлүүлэх
– Цахим сургалт хангалтгүй байгаа учраас сургууль, цэцэрлэгийг эхлүүлэх
– Коронавирустай эрсдэл бүхий үед заавал сурахыг бус эрүүл мэндээ чухалчлах
– Өвчний нөхцөл байдлаа харж байж шийдвэрлэх
– Онлайнаар суралцах боломжгүй суралцагчид байгааг харгалзан үзэх
– Дотроо алдаагүй учир сургууль, цэцэрлэг, дэлгүүр, үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг эхлүүлэх хэрэгтэй зэрэг саналыг илэрхийлсэн юм.
УОК намар сургууль, цэцэрлэг орох эсэх шийдвэрийг эрт гаргах шаардлагатай байна. Тэгснээр иргэд цаашид хэрхэн суралцах, цаг хугацаа, амьдралаа төлөвлөх боломж бий болох юм.