Монгол Улс тусгай үүргийн онгоцоор гадаад орноос иргэдээ өндөр үнээр авчирсаар байгаа. Гэхдээ мөнгө төлсөн хүн бүрийг биш жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй, өвчтэй, өндөр настан, хүүхэд эмэгтэйчүүдийг авчирна гэж зарлаж байсан ч энэ байдал алдагдаж, нийгмийн шүүмжлэлд өртсөөр… Түүний нэг жишээ Монгол улсын шадар сайд, УЛСЫН ОНЦГОЙ КОМИССИЙН дарга Д.Энхтүвшингийн төрсөн хүү Э.Золбоо гуравдугаар сарын 15-16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор Монголд ирсэн. Харин Монголд ирснээсээ дөрвөн сарын дараа БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ДЭД САЙД боллоо. Тэрээр өмнө нь Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллаж байсан юм.
Э.Золбоо 1983 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Улс төр судлаач мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.
Боловсрол:
- 2000 онд Улаанбаатар хотын 1 дүгээр дунд сургууль,
- 2007 онд АНУ-ын Индианнагийн их сургууль,
- 2020 онд АНУ-ын Лос Анжелес хотын Пеппердинийн Их Сургууль
Ажилласан байдал:
- 2007-2008 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт мэргэжилтэн,
- 2008-2010 онд Блүүмингтон ХХК-ийн гүйцэтгэх захирал,
- 2008-2012 онд ХУД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч,
- 2012-2015 онд Блүүмингтон ХХК-ийн гүйцэтгэх захирал,
- 2014-2016 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх,
- 2015-2018 он хүртэл НАМЗХолбооны Дэд ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга,
- 2018 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байна.