
Богино долгионы ЗУУХ нь цацрагт бодисийн эрсдэлтэй зүйлгүй. Гэхдээ хуванцар савтай хоолыг богино долгионы зууханд халаах нь асуудал дагуулна.
ХУВАНЦАР САВТАЙ ХООЛЫГ БОГИНО ДОЛГИОНЫ ЗУУХАНД ХАЛААВАЛ ХООЛНЫ ШИМ ТЭЖЭЭЛ АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ
Судалгаагаар, зарим хүнсний ногоог богино долгионы зууханд халааж эсвэл болговол тэжээллэг чанараа алддаг байна. Мөн богино долгионы зууханд цардуултай хоол, тухайлбал үр тариа, үндэс хүнсний ногоог чанаж болгох нь эрсдэлтэй гэсэн судалгаа гарчээ.
Мөн бид богино долгионы зууханд хуванцар савтай хоол хийж халаах нь элбэг. Гэвч энэ нь эрсдэлтэйг эрдэмтэд нотолжээ. Учир нь хуванцар саван дахь химийн бодисууд хоолонд шингэх, нэвтрэх аюултай байдаг байна. 2011 онд хийсэн судалгаагаар судлаачид хоол хүнсний зориулалттай 400 гаруй хуванцар сав худалдан авч судлахад дийлэнх нь гормон алдагдуулдаг химийн бодис агуулдаг байжээ.
Богино долгионы зууханд хоол халаах бол нэг л удаа халааж идэх хэрэгтэй. Учир нь хоол халуунаас хөрөх тусам хоолонд бактери үржиж байдаг тул хөргөөд ахиад халаагаад идэх нь эрүүл мэндэд аюултай гэжээ.
Эх Сурвалж: BBC.COM