Элсэлтийн Ерөнхий шалтгалт дуусаж, дунд сургуулиа төгссөн сурагчид мэргэжлээ сонгох, сургуулиа сонгох хариуцлагатай үе ирсэн.
Covdid-19 цар тахлаас болж дэлхийн ихэнх улсууд хилээ хаасан байгаа. Энэ нь их дээд сургуулиудын элсэлтэнд хэрхэн нөлөөлж байгаа талаар “Апек” төвийн гүйцэтгэх захирал Ө.Мөнгөнцацралаас тодрууллаа.
Коронавирус гарсантай холбоотойгоор гадаадад сурах суралцагчдын хандлага, их дээд сургуулиудын элсэлтийн шалгуур хэрхэн өөрчлөгдсөн бэ?
Ковидоос болоод Дэлхийн их дээд сургуулиуд бүгд ерөнхийдөө онлайн хичээл ордог болж байна. Элсэлтийн шалгалтын хувьд, гадаад оюутандаа тавьдаг шаардлага хэвээрээ байгаа. Тэгэхээр оюутнууд онлайн хичээлд өөрсдийгөө бэлдэх зайлшгүй шаардлагатай болж байна.
Итали, Австрали, Англи улсуудын их дээд сургуулиуд энэ онд элсэлт авахгүй, ирэх жил буюу 2021 онд элсэлтээ авахаа албан ёсоор зарласан. БНХАУ-ын их дээд сургуулиуд 2020 оны 9-р сард элсэлтээ авахаа мэдэгдсэн .
Манайх нийтдээ 12 жил үйл ажиллагаа явуулж байгаа. Манайхтай хамтран ажилладаг Итали, Австрали, Английн их дээд сургуулиуд 2021 онд элсэлтээ авна гэдгээ албан ёсоор зарласан. Одоогоор Хятадын их сургуулиуд 9-р сард элсэлтээ авна гэдгээ мэдэгдсэн. Гадаад оюутандаа тавьж байгаа шаардлага нь онлайнаар бүртгэлээ хийгээд, үүний дараа онлайнаар хичээл эхэлнэ. Онлайн хичээл нь тухайн сургууль оюутандаа зориулсан аппликэйшн явуулаад тэр апп-ын дагуу хүүхдүүд хичээлээ хийнэ. Шалгалтаа ч онлайнаар авах зарчмаар. Гэрээсээ хичээлээ үзэх учраас оюутнаас маш их хичээл зүтгэл, сорилт гарна. Тэгээд хил нээгдэхээр оюутнуудаа авна гэсэн байр суурьтай байгаа. Одоогоор Монгол оюутан явах боломжтой орон бол Хятад улс л байна. Гэхдээ гадаадад хүүхдүүд сурах хүсэл эрмэлзлээ зогсоож болохгүй. Ковид нэг өдөр дуусна. Ковидын үед харин сурах бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй.
Энэ жил нэг онцлогтой нь ковидоос болоод Хятадын Засгийн газрын тэтгэлэг байхгүй байгаа. Сургуулийн тэтгэлэг, мужийн тэтгэлэг гэж байгаа. Яг одоогоор манайх Шангхай хотын Өсэйн их сургуульд элсэлт авч байгаа. Тэр нь англи хэлний мэдлэгтэй байх ёстой, сард 1000 юанийн цалинтай, сургалтын төлбөр, байрны төлбөр үнэгүй. Ковидоос болоод би энэ жил, дараа жил явахгүй гэж хойшлуулснаас, өөрийгөө бэлдээд боломжтой сургуулиудад сурч байх хэрэгтэй.