Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлтийг коронавирусээс үүдэн наадамчингүй хийх ба наадмын нээлтийг Ерөнхийлөгч Х.Баттулгын хувь эзэмшдэг компанийн 13-р зуун цогцолборт хийнэ. Коронавирусээс үүдэн ядуурал өсөж, ажилгүйдэл нэмэгдсэн үед өндөр өртгөөр Ерөнхийлөгчийнхөө компанид орлого оруулан наадам хийлээ хэмээн олон нийт шүүмжилсээр байгаа юм. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулга одоо хүртэл энэ талаар байр сууриа илэрхийлээгүй байна.
Бид Ерөнхийлөгчийн хувь эзэмшдэг компанийн мэдлийн газарт наадмын нээлт хийх нь хуульд нийцэж байгаа талаар хуульч Б.Мэргэнээс тодрууллаа.
ХУУЛЬЧ Б.МЭРГЭН:
"НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ" хуульд зааснаар ашиг сонирхлын зөрчил гэдэг нь шийдвэр гаргахдаа хувийн ашиг сонирхлоо нийтийн ашиг сонирхлоос дээгүүр тавих гэж энгийнээр хэлж болно. Ерөнхийлөгч нь улс төрийн албан тушаалтны хувьд уг хуулийг дагаж мөрдөх ёстой. Тэгэхээр шийдвэр гаргахдаа энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасныг баримтална.
11.1.Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
12.1.Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно.
АСУУЛТ: ЕРӨНХИЙЛӨГЧ ЭНЭ ШИЙДВЭРИЙГ ӨӨРӨӨ ГАРГААГҮЙ ГЭХ БОЛОВ УУ?
Хамаарал бүхий этгээд гэдэгт эцэг эх ах дүү хамаатан саднаас гадна нэгдмэл сонирхолтой этгээд хамаарна. Тэр нь ашгийн төлөөө үйл ажиллагаагаар холбогсон этгээд. Хувьцаа эзэмшинэ гэдэг нь ашгийн төлөө холбогдсон гэсэн үг. Өөрөө шийдвэр гаргахаас гадна шийдвэр гаргахад нөлөөлөхийг хуулиар хориглож байгаа.
НААДАМЧИНГҮЙ НААДМЫН НЭЭЛТИЙГ ГУРВАН ТЭРБУМААР ХИЙЖ, "МӨНГӨ НЬ Х.БАТТУЛГАД ОЧНО" нийтлэлийг эндээс уншаарай. https://www.urug.mn/news/2652