Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Банкны реформын тухай хуулийн төсөл ямар шатандаа явж байгаа талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайханаас тодрууллаа.
Ерөнхий сайд УИХ дээр хэлсэн үгэндээ зээлийн хүүг сарын 1% болгоно гэж ярьлаа. Энэ хэр боломжтой вэ?
Мэдээж боломжтой болоод МАН мөрийн хөтөлбөртөө оруулсан байгаа. Банкны реформын асуудлыг маш түргэн хугацаанд хийх шаардлагатай. Эхлэлүүд нь тавигдчихсан байгаа.
- Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл явж байгаа.
- Төв банкны тухай хуулийг шинэчилсэн.
- Зээлийн хүүг бууруулах
Зээлийн хүүг сарын нэг хувь болгохын тулд зээлийн үндсэн зардлыг бууруулах хэрэгтэй.
Зээлийн зардал:
- Хадгаламжийн зээлийн хүү
- Банкнуудын үйл ажиллагааны зардал
- Эрсдэл
- Инфляци гэсэн хүчин зүйлүүд бүрдүүлдэг.
Авч болох арга хэмжээ:
- Инфляцийг бол тодорхой түвшинд барих ажлыг удирдан зохион байгуулж болно.
- Банкнуудын үйл ажиллагааны өндөр зардлыг Монгол банкнаас хянаад, үйл ажиллагааны зардал өндөртэй, банкны салбарт эрсдэл үүсч байгаа банкуудыг нэгтгэх замаар, үйл ажиллагааг нь сайжруулах замаар зардлыг бууруулах боломжтой. Жишээ нь нэг дэлгүүрт банк бүрийн АТМ машинууд зэрэгцээд байж байдаг. Нэг АТМ машинаар бүх банкууд үйлчлэх боломжтой. Ийм байдлаар Монгол банкнаас хяналт тавьж, арилжааны банкуудын үйл ажиллагааны зардлуудыг бууруулах боломжтой.
- Хамгийн гол нь хадгаламжийн зээлийн хүүгийн асуудал үлдэж байгаа биз. Хадгаламжийн зээлийн хүүг инфляцийн түвшинтэй уялдуулаад бууруулах боломжтой. Хадгаламжийн зээлийн хүүг бууруулахаар арилжааны банкууд томоохон хадгаламж эзэмшигчдийн эрх ашиг хөндөгдөнө, хадгаламжаа татна гээд бууруулдаггүй. Том дүнтэй хадгаламж нь банкуудын нийт хадгаламжийн тав орчим хувийг эзэлдэг. Зөвхөн тэдий эрх ашгийг бодож хүүг бууруулахгүй байж болохгүй. Одоогийн нөхцлөөр хадгаламж эзэмшигч нар мөнгө хүүлэгч болж байна. Хэдэн арван тэрбум төгрөгийг хадгалчихаад зүгээр хүүлээд сууж байна. Хадгаламжийн хүү өндөр учраас мөнгөө хадгалаад хөрөнгө оруулалт хийхгүй байна, үйлдвэрлэл явуулахгүй байна.
Тийм учраас хадгаламжийн хүүг өшөө бууруулж сарын 0.5-06 хувь болговол хэн ч тийм ашиг авахыг бодохгүй. Харин хөрөнгө оруулж, үйл ажиллагаа явуулж сард түүнээс дээш ашиг авахыг бодно. Тэгэхээр энэ асуудлыг зоригтой хийх ёстой.