Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшин ялаад их хурлын гишүүн болсон тул хотын даргын ажлаас нь чөлөөлж, нийслэлчүүд бид шинэ хотын даргатай болох юм. С.Амарсайханыг хотын дарга байхад түүний төрсөн ахын компани Туул голын хамгаалалтын бүсэд хууль бусаар барилга барьсан. Олны хэл амнаас эмээсэн С.Амарсайхан уг барилгын үйл ажиллагааг зогсоож, барилгыг нүүлгэнэ хэмээн захирамж гаргасан ч энэ захирамж нь хэрэгжилгүй бүтэн жил тойрчихсон. Өөрөөр хэлбэл өмнөх хотын дарга С.Амарсайхан шиг ундны усны эх үүсвэр дээр ах дүүгээрээ барилга бариулж, нүүлгэнэ гэж попроод хэлсэн амандаа хүрдэггүй ХОТЫН ДАРГАТАЙ БОЛМООРГҮЙ БАЙНА ! С.Амарсайханы ахын компанийн тайрсан бургас, бургас тайрснаас үүдэн байгаль экологид учруулсан хохирлоо тэд одоо хүртэл барагдуулаагүй байгаа.
Мөн С.Амарсайхан хотын дарга болохоосоо ч өмнө хотын дурсгалт газрын жагсаалтад байдаг Зайсан толгойг таглаж, ЗАЙСАН ХИЛЛ нэртэй өөрийн том цогцолбороо барьж босгосон юм. Дурсгалт газрын өнгө үзэмж, сур барааг дарж барилга барихгүй байх хуулийн зохицуулалт байдаг. Өөрөөр хэлбэл соёлын өвийн талаарх өчүүхэн ч ойлголтгүй, хууль бус бизнест удаа дараа нэр нь хутгалдсан ХОТЫН ДАРГАТАЙ БОЛМООРГҮЙ БАЙНА !
С.Амарсайхан хотын дарга болоод жил гаруйгийн дараа ийнхүү ажлаа өгч байгаа ч энэ хугацаандаа иргэдэд чирэгдэл учруулсан олон эргэж буцсан шийдвэр гаргаж байв.
Тухайлбал коронавирусээс үүдэн эдийн засаг хүнд байгаа үед 3.2 тэрбум төгрөгөөр өдөрт гуравхан цаг ажиллах, зөөврийн устай усан оргилуурыг зөрүүдэлсээр барив. Усан оргилуур барихын тулд ногоон байгууламжаа сүйтгэн, олон зуун бургас хядсан юм.
Мөн төв талбайг тойруулан 151 сая төгрөгийн үнэтэй 396 ширхэг дөрвөлжин чулууг байрлуулав. Үүнийгээ би байрлуулсан байрлуулаагүй гэж мэдэн будилсаар иргэдийн эсэргүүцэлтэй тулан нүүлгэсэн. Ингээд төсвөөс 151 сая төгрөг байхгүй, хэнд ч хэрэггүй чулуунууд үлдэв.
С.Амарсайханы төсвийн мөнгийг үргүй зарсан, байгаль орчинд ээлгүй, соёлын өвийн талаарх өчүүхэн ч ойлголтгүй, эргэж буцсан шийдвэр гаргадаг байдал нь УЛААНБААТАР хотод гай болсон. Тиймээс С.Амарсайхан шиг ХОТЫН ДАРГАТАЙ БОЛМООРГҮЙ БАЙНА !