Түүнийг Наранцацралын Маралмаа гэдэг. Ам бүл дөрөвүүлээ бөгөөд аав, ээж ахын хамт амьдардаг. Энэ жил 12-р ангиа төгссөн оюутан болохоор элсэлтийн ерөнхий шалтгалтаа өгөхөөр бэлтгэж байгаа юм. Ангийнх нь найзууд болон ойр дотнынх нь хүмүүс түүнийг шударга, нийтэч, даруу төлөв, аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддаг, хөдөлмөрч гэдгээр нь ихэд бахархана.
Түүнчлэн үе тэнгийнхэн болон дүү нартаа үлгэр дуурайл үзүүлдэг сурагч бөгөөд сургуулийнхаа “Хүүхдийн Өөрөө удирдах байгууллага”-д 2012 оноос эхлэн идэвхтэй оролцож нийгмийн тустай олон үйл ажиллагааг зохион байгуулдаг ажээ. Өнгөрсөн нэг сараас эхлэн сургууль дээрээ цуглаж чадахгүй болсон нөхцөл байдлыг эерэгээр ашиглахын тулд найзуудыгаа уриалан ангидаа нэг “Гэр интернэт” ашиглан ЭЕШ-аа бэлдэж байна. Түүний авхаалжтай санаачилгын үр дүнд ангийн найзуудтайгаа элсэлтийн шалгалтадаа цаг алдалгүй бэлдэх аж. Зарим тохиолдолд сургууль дээрээ найзаа дагуулан гэр интернэтээ найзуудынхаа гэрээр дамжуулан ашигладаг. Мөн боломжтой үедээ сургууль дээрээ цуглан холбогдох материалуудаа цахим сайтуудаас цуглуулан суралцсаар байна.