Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх эрхтэй болсон. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх хэнийг сайд болгох вэ гэдгээ шийднэ. Ойрын өдрүүдэд шинэ Засгийн газрын бүтцэд хэн багтах вэ гэдэг нь анхаарлын төвд хэвээр байна. Эхний байдлаарх “хараг зураг” буюу таамгууд аль хэдийнэ хөвөрч эхэлжээ. “Шүдтэй арслан” болсон У.Хүрэлсүх энэ сонгуульд нөлөө ихтэй ажилласан хүмүүсээ сайд болгоно гэх яриа гарч байна. Тухайлбал, Үндсэн хуулиар хоёр Шадар сайдтай байхыг зөвшөөрсөн тул Д.Сумъяабазар, Л.Оюун-Эрдэнэ нарыг шадар сайдаар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Н.Учралыг томилно гэх таамаг байна. Мөн Увс аймагт хүч үзээд ялагдсан Н.Цэрэнбатыг БОАЖ-ын сайд хэвээр нь үлдээх, Увс аймгаас сонгогдсон Сангийн сайд Ч.Хүрэлбаатар , Сүхбаатар дүүргээс сонгогдсон, Гадаад харилцааны сайд Ц.Цогтбаатар Гадаад харилцааны сайдын албаа үргэлжлүүлэх тухай яригдаж байна. Эдгээрээс гадна, Ц.Даваасүрэн, Д.Сарангэрэл нар ажлаа үргэлжлүүлнэ гэх ч таамаг хэвлэлээр хөвөрч байна.
Гишүүн болгоны дотор сайд болох хүсэл бий. Гэвч, тэдний хүслийг гүйцэлдүүлэх боломжгүй. Учир нь, Монгол Улсын үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын бүтцэд дөрвөөгүй илүүгүй гишүүн “давхар дээлтэй” буюу УИХ, Засгийн газрын гишүүний үүргийг хавсран гүйцэтгэх боломжтой юм.