УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийг зарлах үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮ-чдийг дэвшүүлэхгүй гэдэг санаагаа илэрхийлж, ЖДҮХС-аас зээл авсан олон улс төрчид сонгуульд нэр дэвшээгүй. Тухайлбал УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Я.Содбаатар.
/ УИХ-ын нэр дэвшигчдийг зарлахын өмнө ийм утга агуулга бүхий постерууд цахим орчинд их тархаж байв/
Харин өнөөдөр тэднийг засгийн газрын гишүүн болгож, сайдын сэнтийд зална гэсэн яриа хэлээ явж байна. Ж.Энхбаярыг Батлан хамгаалахын сайдад, Я.Содбаатарыг Уул Уурхайн сайдад томилохоор тохиролцсон гэх. Ерөнхий сайд У.Хүрэлсүх та хэлсэн үгнээсээ буцаж, нэг гараараа ШУДАРГА ЁСНЫ ТЭМЦЭЛ үргэлжлүүлж, нөгөө гараараа иргэдийн боломжийг “хулгайлсан” ЖДҮ-чидтэйгээ хамтарч, “хулгайч” нартаа ахин боломж олгох гэж байгаа хэрэг үү. Хууль хүн бүрийн өмнө тэгш байж сая шударга ёс тогтно. Түүнээс танай талын хулгайчдад ёс зүй, улс төр, хуулийн хариуцлага үйлчлэхгүй, дайсны талынханд чинь хууль үйлчлээд байж болохгүй.
Лидерт түшиглэсэн сонгуулийн үр дүн танай намд ТОМ оноо авчирч 62-уулаа болсон ч ЛИДЕР нь энэ мэтээр оноогоо алдаж, хулгайч нартайгаа нэг халаасанд ороод явах нь уриа чинь хэлбэр төдий лоозон болж, Монголд ноён суусан М.Энхболд, Н.Энхбаяр нараасаа ТА үл ялгарна.