УРЬДЧИЛСАН ДҮНГЭЭР
УИХ-ын 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвшигчдийг ялган харвал Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн АРВАН хүнээ сойсон. Түүний арван хүний тав нь сонгогдож, парламентад байгаа АН-ын 11 хүний тал хувийг Х.Баттулгын "хүмүүс" бүрдүүлэхээр боллоо.
Ш.Адьшаа. Ховд аймгийн хөгжлийн төлөө сангийн тэргүүн ба эмнэлгийн бизнестэй. Ховд аймагтаа өмнө нь хоёр удаа нэр дэвшиж байсан.
Н.Ганибал. Төдийлөн хүн танихгүй энэ хүн бол Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга. Зам тээврийн хөгжлийн яамны ТЗУХЭЗГ-ын дарга, Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн Яам, Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яамны МААБХЗГ-ын дарга байсан буюу Х.Баттулгыг сайд дарга явахад нь дор нь ажиллаж байсан хүн.
Д.Ганбат. Битон хочит Д.Ганбат Баянхонгор аймагтаа нэр дэвшээд ялав.Тэр тойргийн иргэддээ 40 литрийн битон тараахдаа мөн өөрийнхөө зургийг наасан хэмээн буруутгагдаж байсан.
Ж.Батсуурь. Сүхбаатар аймгийн засаг дарга асан.
Ц.Туваан. Төв аймагт нэр дэвшээд ялсан. Х.Баттулгын сайдаар ажиллаж байсан яамдад газар хэлтсийн даргаар ажиллаж байсан. Сүүлийн гурван жил Төв аймагтаа "Туваан сан" нэрээр олон үйл ажиллагаа явуулж, танигдсан.