УРЬДЧИЛСАН ДҮНГЭЭР
УИХ-ын 2020 оны сонгууль /06.24/-нд болж өндөрлөлөө. Энэ удаагийн сонгуульд МАН олонх болох нь тодорхой болж шөнийн 01.00 цагийн байдлаар 62 суудал авснаа зарлалаа. Урьдчилсан мэдээгээр бие даагч нэг Эрдэнэт хотод нэр дэвшсэн Н.Алтанхуяг, “Та бидний эвсэл” –ээс Эрдэнэт хотод нэр дэвшсэн С.Ганбаатар, “Зөв Хүн Электорат эвсэл”-ээс нэр дэвшсэн Т.Доржханд нар сонгогдлоо. Харин Ардчилсан намаас арван нэгэн хүн сонгогдоод байна. Ингээд нийтдээ үнэмлэхүй олонх болсон МАН-ын 62-ыг “хянах” 14 хүн парламентад суух нээ.
АН-аас сонгогдсон АРВАН НЭГ
Баянхонгор аймагт Г.Ганбат, А.Адьяасүрэн
Баян-Өлгий аймагт Б.Бейсен
Өмнөговь Д.Бат-Эрдэнэ
Сүхбаатар аймаг Ж.Батсуурь, Д.Ганибал
Төв аймаг Ц.Туваан
Увс аймаг О.Цогтгэрэл
Ховд аймаг Ш.Адьшаа, Б.Пүрэвдорж
БГД С.Одонтуяа