Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өрөг.мн сайтын сурвалжлах баг УИХ-ын сонгуулийн 22-р тойргийн / БЗД/ хэсгийн хороодод ажиллаж байна. Энэ үеэр “Зөв хүн Электорат” эвсэл, “Та бидний эвсэл”-ийн ажиглагч нарыг хэсгийн хороод руу нэвтрүүлэхгүй байна хэмээн ажиглагч нар мэдээллээ. Мөн зөөврийн хайрцгаар санал авахаар явахдаа ажиглагч нарт мэдэгдээгүй, оролцуулаагүй нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Тэд энэхүү гомдлоо Сонгуулийн Ерөнхий Хороонд тавихад хүлээж авлаа гэснээс асуудал шийдэхгүй удаж байна гэв.