Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Сонгуулийн Ерөнхий Хорооноос 18.30 цагт 17:00 цагийн үеийн мэдээлэл өглөө. Санал өгөх 2.000.624 иргэний 1.054.138 хүн саналаа өгч, ирц 52.6 хувьд хүрлээ. Энэ үзүүлэлтийг өнгөрсөн сонгууль буюу 2016 онтой харьцуулахад өссөн дүн юм.
Санал өгсөн хүмүүсийг хүйсээр авч үзвэл эмэгтэйчүүд илүү идэвхтэй буюу нийт санал өгсөн хүмүүсийн 55 хувь нь эмэгтэйчүүд, 44 хувь нь эрэгтэйчүүд байгаа юм.
Харин насны ангиллаар авч үзвэл санал өгсөн хүмүүсийн 32.4 хувийг 26-40 насныхан эзэлж байна. Дараа нь санал өгсөн хүмүүсийн 29.3 хувийг 41-55 насныхан 24.1 хувийг 56-аас дээш насныхан, 14.2 хувийг 18-25 насныхан эзэлж байна. Өөрөөр хэлбэл 18-25 насны залуусын ирц тааруу байна.