Ерөнхийлөгч Х.Баттулга 17:00 цагт Монгол улсын их хурлын 23-р тойргийн 8-р хэсгийн хороонд саналаа өглөө. Тэрээр саналаа өгсний дараа
“ Монгол улс улсын их хурлын найм дахь удаагийн сонгуулиа өнөөдөр хийж байна. 1990 онд Монгол ардчилсан орон болсноо Дэлхий даяар зарласнаасаа хойш 30 жил боллоо. Энэ хугацаанд алдаж онож олон замуудыг туулсан. Энэ удаагийн сонгуулиар ард түмэн минь идэвхтэй оролцож, ялангуяа залуус энэ сонгуульд сайн оролцоорой. Сая 17:00 цагийн байдлаар орон даяар сонгуулийн ирц 40 гаруй хувьтай байна.Улаанбаатар хотод ирц 50 гаруй хувьтай байна. 22.00 цагт санал хаагдана. Залуучууддаа хандаж хэлэхэд та нарын санал улс орны хөгжилд их чухал шүү. Бид бараа худалдан авах ялангуяа гэр орондоо өөртөө хүнсний барааг авахдаа хугацаа нь дууссан эсэх, гарал үүсэл зэргийг нь маш сайн харж авдаг. Улсын их хурлыг бага ард түмэн гэж хэлдэг. Энэ 76-г маш цензуртэй сонгож гаргаарай гэж хүсье. Санал худалдаж авах асуудал олон тойрог дээр яригдаж байна. Энэ бол үе үеийн сонгуульд яригддаг. УИХ-д уул уурхайн бизнес хийдэг асар их хүмүүс орж ирдэг. Энэ уул уурхайн бизнес хийж байгаа хүмүүс санал худалдаж авах, мөн УИХ-д орж толгой хоргодох гэдэг. Үүнийг ахин дахин сануулъя" гэв.