Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монгол улсын найм дахь удаагийн 2020 оны УИХ-ын сонгууль өнөөдөр болж байна. /2020.06.24/ Зориг сан бусад олон улсын байгууллагуудтай хамтран сонгуульд залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “ӨГЛӨӨ” аяныг хэрэгжүүлж, залуус дээлтэй сонгуульд оролцож, санал өгөхийг уриалсан билээ. Энэхүү давлагаанд олон залуус нэгдэж, үндэсний хэв шинжийг агуулсан хувцас болон дээл өмсөж сонгуульдаа оролцон саналаа өгч байна. Тэд дээл өмсөөд санал өгөхөд огших, эх орноо хайрлах сэтгэл төрж байна хэмээн мэдрэмжээ хуваалцлаа. Энэ удаагийн сонгуульд 2.000.624 сонгогч байгаагаас 12:00 цагийн байдлаар 507 мянган хүн саналаа өгөөд байна. Сонгуульд 17 нам эвслийн нийт 606 хүн нэр дэвшин өрсөлдөж байгаа юм.