Interfax: ОXУ-аас Монгол Улсад онгоцны түлшийг тасралтгүй нийлүүлэx талаар тоxиролцов

Сонгуулийн Ерөнхий Хорооноос 12 цагийн мэдээллийг танилцууллаа. Орон даяар 2070 хэсгийн хорооны мэдээллийг нэгтгэсэн дүнгээр нийт санал өгөх иргэдийн 507,501 иргэд буюу 25,13 хувийн ирцтэй санал хураалт үргэлжилж байна. Энэ нь 2016 оны сонгуулийн 12 цагийн ирцийн мэдээлэлтэй харьцуулахад 2%-аар өссөн үзүүлэлт юм.
2020 оны УИХ-ын сонгуулиар нийтдээ 606 нэр дэвшигч өрсөлдөж байгаагаас одоогоор нэг ч нэр дэвшигчийн нэрийг татаагүй байгаа учраас иргэд та бүхэн сошиал орчинд явж байгаа мэдээлэлд цензуртэй хандахыг хүсч байна гэлээ.
СЕХ-д одоогоор 176 дуудлага ирсэн байна.
Сонгуулийн Ерөнхий Хорооноос сонгуулийн ирцийн талаарх 17, 21 цагийн мэдээллийг нэгтгэн 18, 22 цагуудад хүргэнэ.