Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Сонгуулийн Ерөнхий Хорооноос 12 цагийн мэдээллийг танилцууллаа.
Орон даяархи 2070 хэсгийн хорооны мэдээллийг нэгтгэсэн дүнгээр нийт санал өгөх иргэдийн 507,501 иргэд буюу 25,13 хувийн ирцтэй санал хураалт үргэлжилж байна. Энэ нь 2016 оны сонгуулийн 12 цагийн ирцийн мэдээлэлтэй харьцуулахад 2%-аар өссөн байна.
Сонгуулийн Ерөнхий Хорооноос сонгуулийн ирцийн талаархи 17, 21 цагийн мэдээллийг нэгтгэн 18, 22 цагуудад хүргэх юм байна.
2020 оны УИХ-ын ээлжит сонгууль өнөөдөр орон даяар үргэлжилж байна. Иргэд та бүхэн сонгуульдаа идэвхитэй оролцож, саналаа өгөөрэй.