-СУРТАЛЧИЛГАА-
УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусч буй энэ өдөр 13.00-16.00 цагийн хооронд Зон олны намын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Одбаяр МАН-ын төв байрны гадна улс төрийн акц зохион байгуулж, улмаар намын байр руу улаан будаг цацаж, зүй бус үйлдэл гаргасныг МАН-ын дэргэдэх НАМЗХ-ноос эсэргүүцэж буйгаа мэдэгдэж, хэвлэлийн хурал хийлээ.
Энэ талаар МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Т.Сайнжаргал “С.Эрдэнийн хүү Э.Одбаяр яагаад гадаадад байгаа иргэдээр улс төрийн акц хийж, тэдний сэтгэл зүйгээр тоглож байна вэ.
Түүний аав С.Эрдэнэ саяхан гадаадад байгаа монголчуудыг авч ирэх хэрэггүй. Гаднаас вирус импортлох шаардлага байхгүй гэж мэдэгдэж байсныг бүгд мэднэ. Гэтэл өнөөдөр хүү нь иргэдийг турхирч, улс төрийн акц хийж байгааг бид эсэргүүцэж байна. Э.Одбаяр ийм ёс бус үйлдэл гаргахаас илүүтэй залуу хүний хувьд бусдыгаа шударга өрсөлдөхийг уриалж, хөгжил цэцэглэлтийн талаар дуу хоолойгоо өргөх нь зүйтэй.
Үүнээс гадна АН-аас нэр дэвшигч Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай өчигдөр МАН-ын гадаа мөн улс төрийн акц зохион байгуулсан. Яагаад АН-ын дарга нарын хүүхдүүд улс төрийн акц зохион байгуулж, ард иргэдийг буруу зүйлд уриалан дуудаад байна вэ. Монголчууд 2008 оны үйл явдлыг одоо ч мартаагүй. Гэтэл тэрхүү үйл явдлыг өдөөн турхирсан О.Магнай АН-д элсч, Нарийн бичгийн даргаар нь ажиллаж, өдгөө Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшээд явж байна. МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны 65 мянган залуучуудын төлөөлөл бид АН-ын уриалан дуудаж, өдөөн хатгаж буй энэ зүй бус үйлдэлд татагдахгүй байхыг залуучууд та бүхнээс хүсч, уриалж байна” гэв.
Дэлхий нийтэд коронавирус цар тахал гарч, улс орнууд иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулж байгаа. Үүний нэгэн адил манай улс гадаадаас иргэдээ татан авах ажиллагааг шат дараатай зохион байгуулж, агаараар 11061, газраар буюу хойд хил Алтанбулаг боомтоор 65 мянган иргэнийг татан авчээ. Ингэснээр гадаадаас хамгийн олон иргэнээ татан авсан хоёр дахь улс болж, ХБНГУ-ын дараа орсон гэдгийг энэ үеэр тодотголоо.
МАН-ын сонгуулийн штаб.