Хүчтэй аадар бороо орсны улмаас автозам, замын байгууламжууд үерт автаж эвдэрсэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор УБ-Мандалговь, УБ-Өндөрхаан, УБ-Чойр чиглэлийн автозамын байгууламжийг 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 15 цаг хүртэл хүртэл түр хааж, автотээврийн хөдөлгөөнийг зогсоолоо.
Дээрх чиглэлүүдэд зорчиж байсан 82 зорчигчдыг суурин газарт аюулгүй, тав тухтай байршуулах ажлыг Автотээврийн үндэсний төв ТӨҮГ даатгалын байгууллагууд болон тээвэр зохицуулагч нартай хамтран зохион байгуулж байна.
Мөн Чойр, Говьсүмбэр, Дорноговь, Замын-Үүд чиглэлд төмөр замын гарам эвдэрч галт тэрэгний хөдөлгөөн саатсан тул тус үйлдвэрийн газраас автобус гарган зорчигчдыг саадгүй тээвэрлэх ажлыг Зам, тээврийн хөгжлийн яам болон УБТЗ-тай хамтран зохион байгуулж байна.
Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам