-СУРТАЛЧИЛГАА-
-Иргэд сонгогчид уулзалт хийх талбайн зөвшөөрөл хүсэхэд зөвшөөрөөгүй.
-Хувийн эзэмшлийн байранд уулзалт хийж байхад нь тогыг нь тасалсан.
-Уулзалт хийхээр тохирсон байр руу орох гэхэд нь жижүүр нь байрныхаа хаалгыг түгжих гэж удаа дараа оролдсон байна.
-Уулзалт болох газар руу очих замыг зориуд хаажээ.
2020 оны УИХ-н 25 дугаар тойрог, Чингэлтэй дүүрэгт сурвалжлага хийхээр очоод 30 жил өөрчлөгдөөгүй бохир тогтолцоог шинэ хүмүүс л өөрчлөхгүй бол хууччуулаас үр дүн хүлээгээд нэмэргүй юм байна гэдгийг тус дүүргийн иргэд сонгогчдоос сонслоо. Тэд шинэ цагийг нам биш хүн, тэр дундаа мэдлэгтэй, сэтгэлтэй залуу үеэ дэмжинэ гэдгээ илэрхийлсэн юм. Шударга бус авилгачид, албан тушаал наймаалагчдаас сайн сайхныг горьдон дахин сонгохыг ирээдүйнхээ өмнө үйлдэж байгаа том гэм гэж үзэх болжээ. Ирэх 4 жил өөрсдийг нь төлөөлж, хууль тогтоох байгууллагад ажиллах хүнээ сонгохын тулд иргэд уулзалтад идэвхтэй оролцож, мөрийн хөтөлбөрүүдтэй танилцаж, асууж ярилцаж байлаа. Гэтэл МАН-аас нэр дэвшигчид бусад дэвшигчдийн иргэдтэй уулзалт хийх боломжийг нь хязгаарлаж, сургуулиудын зай талбайг чөлөөлж өгөхгүй, хавчин боогдуулж байсан гэж иргэд хэлсэн юм. Зам хааснаас болоод тэд нэр дэвшигч Д.Сүндийтэй уулзахын тулд 6 км алхаж иржээ. Энэ үйлдэл сонгогчдын эгдүүцлийг хүргэж байгаагийн зэрэгцээ нэр төр цэвэр Д.Сүндийг дэмжих бодол маань улам баталгаажлаа гэсэн юм. Сонгогч, иргэдийн сэтгэгдлээс хуваалцъя.
“14-р хороо хүртэл ирэхэд хэцүү байлаа. Замыг нь хаагаад хаячихсан. Тэгээд дээрээс нь 12-р хороон дээр уулзалт хийнэ гэж байсан боловч бүх сургуулиуд нь татгалзсан хариу өгсөн болохоор энд хийхээр болсон юм шиг байна. Өмнө нь гишүүн байгаагүй, шинэ, залуу үеийн төлөөллүүдийг хавчиж байгаа нь тэдний өрсөлдөгчдийг шударга бус, одоо байгаа эрх мэдлээ алдахаас айж байгаа, айж байгаагийн шалтгаан нь буруу үйл, булхай нь ил болчих гээд байгаа юм байна гэсэн дүгнэлт хийхэд өөрийн эрхгүй хүргэж байна. Тийм л биш юм бол яагаад ийм өөдгүй арга хэрэглэнэ гэж, тийм биз дээ? Тийм хүмүүст бид яаж итгэж ирээдүйгээ даатгах юм бэ? Ингэх тусам шинэ, залуу, боловсролтой хүмүүсийг сонгох хүсэл төрж байна”.
“Д.Сүндий нэр дэвшигчийн хувьд, боловсролын талаар ярьж байгаа нь их таалагдлаа. Бидэнд боловсрол хэрэгтэй байгаа. Зөвхөн хүүхдүүд гэлтгүй залуучууд, оюутан бид нарт боловсролын сайн тогтолцоо маш их хэрэгтэй”.
“Биднийг гэсэн сэтгэлтэй, бидэнд хэрэгтэй зүйлийг бий болгож чадах хүн гэж итгэж байгаа учраас Д.Сүндийг дэмжиж байгаа”.
Бүх хүүхэд залуучуудын суурь боловсрол эзэмших сурч хүмүүжих орчин ахуйг ижил тэгш чанартай нөхцөлөөр хангах чиглэлийг барьж ажиллах Д.Сүндий боловсролын салбарын хөгжлийн хөдөлгөгч хөшүүрэг нь багш сурган хүмүүжүүлэгчид учраас тэдгээрийн цалин хөлс хөдөлмөрийн үнэлгээ нийгмийн баталгааг сайжруулна гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан байна.