СУРТАЛЧИЛГАА
Б.Бямбасайхан нь Олон улсын чанартай мегатөслүүдийг хэрэгжүүлэн, Монголын анхны сэргээгдэх эрчим хүчний станцыг бариулсан. Эдийн засгийг хөгжүүлэх ажил, төсөл, хөтөлбөрүүдийг олноор хэрэгжүүлэн, бизнес эрхлэгчид, албан байгууллагуудыг дэмжиж ажилладаг. Монголын Бизнесийн орчныг сайжруулах, ОУ-ын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилт тавин зүтгэдэг. Монголын Бизнесийн зөвлөлийн тэргүүлэгч. Одоогоор МҮХАҮТ-ын дэд ерөнхийлөгч юм.
УИХ-ын сонгуулийн 19-р тойрогт АН-аас нэр дэвшигч Баянжаргалын Бямбасайханаас мөрийн хөтөлбөрийнх нь талаар тодрууллаа.
"Би яагаад Дархан-Уул хотоо сонгож 19 дүгээр тойрогт нэр дэвшиж байгаа вэ гэвэл өнөөдөр Дархан-уул хот маань улсын аймгаас дэлхийн хот руу шилжих том шилжилтийг эхэлж байна. Тэгээд жаран жилийн түүхтэй сайхан хот. Энэ хотыг цааш нь бид илүү тухлаг, тохитой, иргэд нь амгалан тайван амьдардаг орчныг бий болгох боломж байгаа.
Үүний тулд мэдээллийн технологийн дэвшил, хиймэл оюун ухааны дэвшил, аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын ололтуудыг Дархандаа нэвтрүүлэх зорилготой байгаа юм.
Мөн эрүүл мэнд боловсролын үйлчилгээг дижитал орчноор дамжуулан Дарханы иргэдэд илүү ойртуулна. Хүссэн үедээ хүссэн үйлчилгээгээ яг тэр бодит цагтаа авдаг тэр боломжийг бүрдүүлж байгаа. Үүний тулд бид олон зүйл хийж байна. Бодлого тал дээр нь ажиллаж байна, яг тэр хэрэгжүүлэх аппликейшн дээр нь хүртэл ажиллаж байна.
Би бол эрчим хүчний салбарын хүн. Монголын сэргээгдэх эрчим хүчний хувьсгалыг Монголдоо эхлүүлсэн үүгээрээ их бахархдаг. Том хөрөнгө оруулалтын төслүүдийг барьж байгуулсан олон мянган залуусыг ажилтай болгосон. Энэ бол дандаа бодит хөрөнгө оруулалт.
Би мэргэжлийн холбоод Монголын бизнесийн зөвлөл, худалдаа аж үйлдвэрийн танхим, барилгын ассоциаци гэх мэт байгууллагуудтай нягт хамтран ажилласан. Надад бол олон бизнесийг төлөөлдөг туршлага байна. Хэн нэгэн том компанийг төлөөлөх биш яг Монголд үйл ажиллагаа явуулж байгаа том бизнесийн жижиг бизнесийн ч бай бизнес эрхлэгч иргэдээ бүгдийг нь төлөөлдөг байгууллагуудыг би ахалж ажилласан учраас олон бизнесийн дуу хоолойг би өнөөдөр их хуралд төлөөлж чадна.