Өнөөдөр МАХН-ын дарга Н.Энхбаяр сонгуульд нэр дэвших эсэхийг шийдвэрлэх шүүх хуралдаан Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд болох гэж байна.
“Та бидний эвсэл”-ээс өмнө нь /2020.06.12/ Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд шаардлага хүргүүлж байсан. Учир нь, шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 10 хоног өнгөрсөн ч шүүх хуралдааныг товлон зарласангүй хэмээн буруутгасан. Тухайн үед МАХН-ын дарга Н.Энхбаяр “Бид өнөөдөр сонгох сонгогдох эрхээ хангуулахаар Монголын шүүхэд хандсан. Хэргийг хурдан шийдэж өгөхийг л хүссэн. Өөр юу хүсээгүй” гэж мэдэгдсэн. Харин Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах Шүүхээс “Урьдчилсан хэлэлцүүлэг хойшилсон. Нэхэмжлэгч шаардлагаа нэмэгдүүлсэн. Нотлох баримт шинээр гаргая гэсэн. Одоогоор Ажиллагаа явж байна ” гэсэн тайлбар өгч байсан юм.