УИХ-ын 28 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазар, Н.Учрал, П.Анужин нар өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 1000 залуустай уулзалт хийлээ.
2016 оноос хойш Сонгинохайрхан дүүргийн 32 хорооны залуус нэгдэн нийлж, 1000 залуусын уулзалтыг тогтмол зохион байгуулагдсаар иржээ.
Монгол Улс залуусын орон учраас хүн өөрөө л хичээж чадвал боломж дүүрэн байдаг талаар ярилцаж, УИХ-аар батлагдсан Залуусын хөгжлийг дэмжсэн хуулиудын талаар мэдээлэл солилцлоо.
Залуучуудаа хуулиар хамгаалсан цөөхөн хэдхэн орны нэг нь Монгол Улс юм. Энэ хуулийг 2017 онд УИХ-ын гишүүн Н.Учрал санаачилж, парламент баталсан. Ингэснээр боловсролын зээлийн сан байгуулагдаж, сурлагын голч нь 2,8-аас дээш дүнтэй оюутнууд 10 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгөөр боловсролын зээлийн сангаас зээл авах боломж бүрдсэн. Мөн дэлхийн топ 100 сургуульд явах тэтгэлэгт хөтөлбөрт нэмэгдсэн юм. Статистик мэдээллээс харвал Монгол Улсын нийт хүн амын 64 хувь нь залуучууд зонхилж байна. Тийм учраас МАН-ын мөрийн хөтөлбөрт 3 ба түүнээс дээш хүүхэдтэй залуу гэр бүлийг дэмжсэн үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээс гадна нийгмийн даатгалын шимтгэлээ тогтмол төлдөг, ажилтай орлоготой залуусыг 4-6 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамруулах бодлого МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгалаа олсон юм.
УИХ-ын гишүүн, нэр дэвшигч Н.Учрал 2016 онд СХД-ийн иргэдийг төлөөлж парламентад суусан хамгийн залуу төрийн түшээ. Тэрбээр Багшийн хөгжлийн тухай хууль, Инновацийн тухай хууль, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг 10-аад хууль санаачлан батлуулж залуучуудаа дэмжиж, тэдний ирээдүйд хөрөнгө оруулалт хийснийг уулзалтад оролцсон залуучууд онцолж байлаа.