Хаврын нэгэн хавсаргатай өдөр 29-р сургуулийн сурагчид БҮХ ХИЧЭЭЛЭЭ ДОХИОНЫ ХЭЛЭЭР ЗАА ! гэсэн бичигтэй цаас барьчихсан, сургуулийн захирал, зарим багш нар нь үүдэндээ гараад ирчихсэн сурагч нартайгаа ойлголцохгүй дунд нь хэлмэрч орчуулж өгөөд зогсож байв. Энэ өдөр бол 2017 оны 3-р сарын 27. Улсын хэмжээнд ганцхан байх сонсголгүй хүүхдүүдийн суралцдаг 29-р сургуулийн 12 эрэгтэй сурагч жагссан нь тэр. Охид жагсах чин хүсэлтэй байсан ч багш нар нь ангийг нь түгжчихээд гаргаагүй. Гэхдээ тэд дуу хоолойгоо дохионы хэлээр дамжуулан үгээ хэлж, сурах эрхээ эдэлмээр байгаагаа илэрхийлсэн. Энэ өдрөөс хойш гурав дахь хавартайгаа бид золгож байна. Гурван зун, гурван намар, гурван өвөл, гурав дахь хавар. Энэ хугацаанд чухам юу өөрчлөгдсөн бол. Тэдний үгийг төр сонсож ахиц гаргах ажил хийсэн үү? Тэдний чимээгүй хашхирааныг төр сонссон болов уу. Гурван жилийн дараах үр дүн хайсан нэвтрүүлгийг хүлээн авч үзнэ үү.