2016 оны парламентын сонгуулиар МАН гэсэн тодотголтой “хонь” хүртэл сонгогдлоо гэсэн цуурхал гарч байсан.
Монголчууд бид нэг туйлшрахаараа хэтэртлээ туйлшрах гээд байдаг ард түмэн.
Энэ жилийн сонгуулиар “шинэ, залуу” нэр дэвшигчдийг сонгоно гэсэн шуум нэлээн дуулдана. Олон удаа сонгогдож гарч ирээд хийж гавьсан зүйлгүй, дөжиртлөө Их Хуралд сууж, аль нэг бүлэглэлийн гар хөл, толгой болсон хүмүүсээ дахин сонгохгүй байх нь зөв. Цаг үеийн өөрчлөлтөө дагаад шинэ үеийнхнээр төрөө удирдуулах цаг ирсэн.
Гэхдээ шинэ гэдэг нэрэн дор туршлагагүй, санал хувааж “мөнгөжих” гэсэн зорилготой, хэн нэгнээр мөнгөө төлүүлсэн бүхнийг сонгочихгүй хэрсүү хандахыг сонгогчдод уриалж байна.
Ялангуяа энэ жилийн парламентын сонгуулиар түүхэндээ хамгийн олон бие даагч нэр дэвшиж байгаа, намууд ч сонгогчдын хандлагыг мэдэрч шинэ залуу гэдэг нэрээр өөрсдийн “гар хөл” болсон залуусаа дэвшүүлсэн билээ.
Сонгогдох эрх нь хэн бүхэнд нээлттэй ч, сонгох эрхээ эдэлж, мэдээлэлтэй, судалгаатайгаар “зөв” хүнээ төрд гаргая. САНАЛАА ӨГЬЕ.