СУРТАЛЧИЛГАА
Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргоос МАН-аас нэр дэвшигч Н.Учрал, Д.Сумъяабазар, Н.Анужин нарын иргэд сонгогчидтойгоо хийх уулзалт үргэлжилж байна. Өчигдөр СХД-ийн долдугаар хороо "Хилчин" хотхоны тоглоомын талбайд сонгогчидтой уулзлаа.
Уулзалтын үеэр нэр дэвшигчид СХД-т хийж байгаа бүтээн байгуулалтын ажлуудын талаар мэдээлэл өгч, иргэд сонгогчдын зүгээс тэднийг багаар нь дэмжихээ илэрхийллээ.
Энэ үеэр нэр дэвшигч Н.Учрал хэлэхдээ “2016 онд нэр дэвшээд ирэхэд манай сонгогчид намайг залуу хүүхэд гэж голонгуй байсан ч “Чиний царайнд чинь итгэж байна” хэмээн итгэл хүлээлгэсэн. Тэр цагаас хойш би тэднийхээ итгэлийг алдчихгүйн тулд хичээж ажиллалаа. Өөрийн сонгогдсон СХД-ийн 5 хороондоо нийт 75 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийсэн. Үүнд 3 сургууль, 7 цэцэрлэг, 16 км замыг барьж, нийт 31.000 иргэний өргөдөл гомдлыг шийдэж, сонгогчидтойгоо эргэх холбоотой ажилласан. Харин одоо томсгосон тойргоор сонгууль явагдах учраас нийт 26 хорооны ард иргэдийнхээ төлөө бид гурав багаараа ажиллахаар намаасаа илгээлт авч ирээд байна. Удахгүй бид дүүрэгтээ Нутгийн захиргааны ордон, Гэрлэх ёслолын ордон, Соёлын төв өргөөтэй болох гэж байна. Биднийг багаар нь сонговол дүүргээ хөгжүүлэхийн тулд улам хичээж ажиллах болно” гэсэн юм.
Хариуцлагатай, боловсролтой, шинэ Монголын төлөө ХҮЧЭЭ НЭГТГЭЕ!!!