"Зэс Эрдэнийн хувь" компанийн 24.552 хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл АН-аас гарч байгаагаа мэдэгдэн, намын батлахуудаа урлаа. Учир нь "Зэс Эрдэнийн Хувь" компанийн өмнөх гүйцэтгэх захирал Д.Алтанхуяг 2016 онд АН-аас УИХ-д нэр дэвшиж, АН-ын Орхон аймгийн дарга болохын тулд хувьцаа эзэмшигчдээ АН-ын гишүүн болгож үүрийн дарга, нарийн бичгийн дарга зэрэг ажлуудад томилж байв. Энэ бүх үйлдэл нь "Зэс эрдэнийн хувь" компани улс төрждөг, АН-ынх гэж харагдуулж, үйлдвэр барих ажилд саад учруулж байгаа тул ийнхүү гишүүнчлэлээсээ татгалзаж байгаагаа илэрхийлж байна. Уг нь "Зэс эрдэнийн хувь" компанийн өмнөх захирал Д.Алтанхуяг "Танайд хоноё" нэвтрүүлгийн үеэр ямар ч хамааралгүй болсноо зарласан билээ.
"Зэс Эрдэнийн хувь" компанийн 24.552 хувьцаа эзэмшигч катодын зэсийн үйлдвэр барихад бодитой дэмжсэн хүнийг л УИХ-д дэмжинэ гэдгээ хэллээ. Нэмж мэдээлэхэд "Зэс эрдэнийн хувь" компанийн удирдлагууд солигдож, мэргэжлийн баг удирдаж байгаа ба газар шорооны ажил нь дуусаж байгаа юм.