Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 16-ний байдлаар БНСУ-д 10 613 хүн халдвар авч, 229 хүн нас бараад байна. Шинэ төрлийн коронавирусын халдварын анхны тохиолдол нэгдүгээр сарын 20-нд Солонгос улсад бүртгэгдсэн билээ. Үүнээс хойш халдварын тархалт хяналтад байсан ч хоёрдугаар сарын 20-ноос эхлэн хурдацтай нэмэгдсэн юм.
Дэлхийн бусад улс оронд олон нийтийн арга хэмжээг бүгдийг хориглож, цуцалсан ч БНСУ Парламентын сонгуулиа амжилттай зохион байгуулсан. Тэгвэл БНСУ цар тахлын үед парламентын сонгуулиа хэрхэн явуулсан талаарх мэдээллийг "Warming Hands" төвийн мэргэжилтэн Ха Жэ Үн-ий бичсэнээр хүргэж байна.
БНСУ-д "COVID-19" вирусын улмаас АНУ-аас эхлээд Ерөнхийлөгчийн сонгууль, Парламентын сонгууль гэх мэт өргөн хүрээг хамарсан улс төрийн үйл ажиллагаа хойшлогдож байгаа энэ үед БНСУ 21 дэх удаагийн парламентын сонгуулиа амжилттай явуулсан ганц улс болсноор дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Энэ онцгой нөхцөлд явуулсан БНСУ-ын сонгуулийн зохион байгуулалт, үр дүнд дэлхий дахин анхаарлаа хандуулж, хэвлэл мэдээллийн чухал сэдвийн нэг болоод байна. Харин халдварт өвчний тархалтыг зогсоохын тулд дэлхий нийтээрээ тэмцэж буй энэ үед бусад шаардлагатай мэдээ, мэдээллийг хэлэлцэн хамгийг боломжит шийдлийг олох нь зөв байх.
БНСУ-ын энэ удаагийн сонгууль, сонгууль явуулахаар төлөвлөж байгаа бусад орнуудад үлгэр жишээ болж чадна гэж үзэж байна. Ялангуяа зургадугаар сард УИХ-ын сонгуулиа хийхээр төлөвлөж буй Монгол улсад чухал нөлөө үзүүлэх учраас тус сонгуулийн зохион байгуулалт, үйл явцыг нарийн судлах нь зүйтэй.
Харин би энэхүү нийтлэлд дэлхий дахиныг түгшээгээд байгаа "COVID-19" вирус БНСУ-ын парламентын сонгуульд хэрхэн нөлөөлснийг товч бичихийг зорилоо.
БНСУ-д Сонгуулийн өдөр-ийг зарласан эхний өдрүүдэд халдварт өвчний тархалтад хамгийн их өртөж буй өндөр настнууд сонгуульд оролцохоос зайлсхийсэн хандлага ажиглагдаж байсан ба ерөнхийдөө саналын ирц багасна гэсэн таамгийг БНСУ-ын сонгуулийн төв хороо гаргаж, саналын ирцийг нэмэгдүүлэхийн тулд сонгогчдод маск тарааж өгөх саналыг дэвшүүлсэн боловч дэмжигдээгүй юм.
Гэвч "COVID-19" цар тахлын үед явуулсан энэхүү сонгууль бидний бодож байснаас өөр үр дүнг авчирлаа. Энэ удаагийн парламентын сонгуулийн ирц 66,2% буюу сүүлийн 28 жилд тохиож байгаагүй хамгийн их ирц өндөртэй, сонгууль болж өнгөрлөө. Үүнтэй холбоотой олон янзын мэдээ мэдээлэл хөвөрч байгаа ч "COVID-19"-ийн тархалтаас үүдэн багасах магадлалтай санал хураалтын ирцийг бууруулалгүйгээр, амжилттай зохион байгуулах бүх арга хэмжээг авч, урьдчилан сэргийлж, парламентын сонгуулийг өндөр зохион байгуулалттай явуулсан нь ард түмэн төр засагтаа итгэх итгэлийг улам бэхжүүлж, ард түмний эх оронч үзлийг дээшлүүлэх урам зориг өгсөн, сэтгэл хөдөлгөм үр дүнг авчирсан юм. Түүнчлэн БНСУ-д ийнхүү саналын ирц нэмэгдсэн нь улс төрийн намууд харьцангуй дэвшилтэй болж байгааг бас харуулж байна. Одоогийн эрх баригч нам болох Ардчилсан нам 300 суудлын 180 суудлыг авч, энэ удаагийн парламентад олонх болж чадсанаар хийж байсан ажлаа үргэлжлүүлэх боломжоор хангагдлаа гэж үзэж байна. Ийнхүү улс төрийн уур амьсгал аяндаа эрх баригч намын дагуу дахин шинэчлэгдэх болно.
Сонгогчидтой гар барих байтугай уулзалт цуглаан хийхэд хүртэл хэцүү байсан хүнд нөхцөлд парламентын ээлжит сонгуулиа амжилттай зохион байгуулсан гэдгээрээ онцлог болж байна. Мөн хөл хөдөлгөөний хорио ихтэй байсан тул намын дэмжигчдийн хамт ямар нэг сонгогчдыг идэвхжүүлэх үйл ажиллагаа хийх хүртэл хэцүү байлаа. Ийм үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл юу юунаас илүү "COVID-19"-тэй холбоотой мэдээ мэдээллийг цацаж байсан ба БНСУ-ын авч хэрэгжүүлж буй арга хэмжээг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр сайн гэсэн үнэлгээ өгч, дэлхий дахинд БНСУ-ын байр суурь өндрөөр үнэлэгдэж байнга олон нийтийн хэрэгслээр цацагдах боллоо. Энэ нь төр засгийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэхэд том үүрэг, гүйцэтгэж, юунаас ч илүү сонгуулиар дамжуулж хамгийн зөв замыг сонгох хэрэгтэй гэсэн ард түмний эх оронч сэтгэлтэй ч мөн холбоотой байлаа. Үүнийг сонгуулийн төгсгөл хүртэл огцом өсөж байсан ерөнхийлөгчийг дэмжигчдийн хувь(4 сарын 2 дахь долоо хоногийн байдлаар ерөнхийлөгчийн ажлын гүйцэтгэл 54,4%-тэй эерэг байсан)-аас харж болно.
Харин Монгол улсад Сонгуулийн хуулийн дагуу ирэх 6 сард УИХ-ын сонгууль болох ба хойшлуулах саналыг ерөнхийлөгч гаргасан хэдий ч одоохондоо хойшлох үгүй нь тодорхойгүй байна. Мэдээж улс төрийн намуудаас улс төрийн сонгуулийг хойшлуулах нь тухайн намд хэрхэн ашигтай байхыг эхлээд урьдчилан тооцох байх. "COVID-19" -ийн энэ хүнд нөхцөл байдалд сонгууль явуулбал тус халдварт өвчинтэй холбоотой төр засгийн бодлого ч хүртэл үнэлгээ авах нь тодорхой юм.
БНСУ-ын хувьд "COVID-19" халдварт өвчнөөс сэргийлэх урьдчилсан арга хэмжээ нь сонгуулийн идэвхийг нэмэгдүүлэх үйл явц болсноороо онцлогтой ба энэ нь Ардчилсан нам дахин эрх баригч нам болсноор илэрч байна гэж хэлж болно. Ийнхүү ард түмний аюулгүй байдал, амь насыг эрхэмлэсэн төр засаг нь ард түмнийхээ итгэл найдварыг хөзөрдүүлээгүйн жишээг БНСУ-ын энэ удаагийн сонгуулиас харж болохоор байна..
"Warming Hands" төвийн мэргэжилтэн Ха Жэ Үн
БНСУ, Сөүл хот
2020.04.16