Танай салбарт ямар өөрчлөлт гарахаар харагдаж байна.
Жишээ нь миний мөрөөдөл барилгын дизайн хийдэг юмыг нь автоматаар хийдэг алгоритм бичээд хийчихвэл зүгээр юм байна гэж бодоод Сонинбаяр бид хоёр ярилцаж байгаа. Гэрт байгаа тавилга автоматаар тавигддаг автомат болгочихвол хэрэглэгчдэд ойр. Барилга интерьерийн салбар тэр чиглэл рүү явж байна. Америкчууд гал тогоондоо их ач холбогдол өгдөг. Гэрийнхээ интерьерийг гаргахдаа өөрөө өгөгдлийг оруулаад, тэр нь автоматаар дизайн хийдэг тийм нөхцөлийг судалж ажиллаж байгаа.
Ерөнхийдөө ажиллаж байгаа компани дотроо харах юм бол компаниуд нэгдүгээрт Customer Success гэдэг болсон. Манай компанийн бүтээгдэхүүнийг ашиглаад энэ компани хэрхэн ажиллаж байна. Ямар асуудал тулгарч байна тэрийг нь шийдэх зорилготой.
Бас тэр үйлчлүүлэгчийг “экспэкт” хийдэг. Тэр нь EIR-р машинаар сураад Тэр нь жишээ нь: 11 сар болоход үйлчлүүлэгч маань ийм, ийм бараа худалдаж авах магадлалтай юм байна шүү гээд санал болгодог. Та урд жил ийм бараа авч байсан байна ямар байсан бэ? Энэ жил манайх ийм бүтээгдэхүүн гаргасан та авмаар байна уу? гэдэг юм уу. Санал болгодог тэр талаас их хөгжүүлж байгаа.