Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд 2020-2021 оны хичээлийн жилд Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны харьяа академи, их, дээд сургуулийн боловсролын бакалавр, магистрантур, адъюнктурын сургалтад алба хаагч, иргэдийг элсүүлэн суралцуулах сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Энэ хичээлийн жилд Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар дараах мэргэжлээр элсүүлэн суралцуулна. Үүнд:
1. Бакалаврын орос хэлний бэлтгэлтэй хөтөлбөр /5, 6 жил/
- Мэдээлэл, технологийн аюулгүй байдал;
- Харилцаа холбооны системийн мэдээллийн аюулгүй байдал;
- Тусгай радио-техникийн систем;
- Хууль сахиулах байгууллагын сэтгэл зүй;
- Эдийн засгийн аюулгүй байдал;
- Үндэсний аюулгүй байдлыг хангах эрх зүй;
2. Магистрантурын хөтөлбөр (2 жил):
- Хүний нөөцийн удирдлага
3. Адъюнктурын хөтөлбөр (3 жил)
- Эрдэм шинжилгээ, судалгааны арга зүй
Бакалаврын сургалтын элсэгчдэд тавигдах
нийтлэг болон тусгай шаардлага
- Орос хэлний мэдлэгтэй байх
- Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд “А”, “В” үнэлгээтэй суралцаж байгаа 25 хүртэлх насны суралцагч;
- Өмнөх жилүүдэд Ерөнхий боловсролын сургуулийг “А”, “В” үнэлгээтэй төгссөн, боловсролын ерөнхий мэдлэгийн шалгалтаар голч оноо 60 хувиас доошгүй байх;
- Бие эрхтний болон нүүрний хэлбэр төрхийн илэрхий өөрчлөлт, гэмтэл согоггүй буюу бие бялдрын зөв хөгжилтэй байх;
- Биеийн ил харагдах хэсэгт сорви, шивээсгүй байх;
- Мэргэжлийн эмч нарын үзлэгээр орж төрийн албанд тэнцэх эсэх талаар дүгнэлт гаргуулсан байх;
- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн болон хар тамхи, мансууруулах бодисын шинжилгээнд хамрагдсан байх;
- Ял шийтгэгдэж байгаагүй;
- Биеийн өндөр эрэгтэй 170 см, эмэгтэй 166 см-ээс багагүй байх;
- 18-25 хүртэлх насны Монгол Улсын иргэн байна.
Бакалаврын сургалтад элсэхийг хүссэн
алба хаагчдад тавигдах шаардлага
- Орос хэлний мэдлэгтэй байх;
- Эрүүл мэндийн үзлэгээр архаг өвчин, сэтгэцийн эмгэггүй нь тогтоогдсон байх;
- Төрийн албанд 3-аас доошгүй жил үр бүтээлтэй ажилласан;
- Албаны сахилга, ёс зүйн хувьд зөрчил, дутагдал гаргаж байгаагүй байх;
- Ял шийтгэгдэж байгаагүй байх.
Удирдахуйн ухааны магистрантурын сургалтад элсэхийг хүссэн
алба хаагчдад тавигдах шаардлага
- Орос хэлийг эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх түвшинд эзэмшсэн байх;
- Харъяа байгууллагад мэргэжлээрээ ахлах мэргэжилтэн болон түүнээс дээш албан тушаалд 3-аас доошгүй жил үр бүтээлтэй ажилласан, удирдах ажилтны нөөцөд орсон байх;
- Эрүүл мэндийн үзлэгээр архаг өвчин, сэтгэцийн эмгэггүй нь тогтоогдсон байх;
- Албаны сахилга, ёс зүйн хувьд зөрчил, дутагдал гаргаж байгаагүй байх.
Удирдахуйн ухааны адъюнкурын сургалтад элсэхийг хүссэн
алба хаагчдад тавигдах шаардлага
- Магистрын зэрэгтэй, мэргэжлээрээ захиалагч байгууллагад ахлах мэргэжилтэн болон түүнээс дээш албан тушаалд 3-аас доошгүй жил үр бүтээлтэй ажилласан, удирдах ажилтны нөөцөд орсон байх;
- Зэрэг горилох чиглэлээр судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийж, бүтээлээ мэргэжлийн сэтгүүлд эсхүл ном товхимол болгон нийтлүүлсэн байх;
- Элсэгчийн судалгаа, эрдэм шинжилгээний ажлын сэдэв, агуулга нь харьяа байгууллагын зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд холбоотой байх;
- Орос хэлийг эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх түвшинд эзэмшсэн байх;
- Эрүүл мэндийн үзлэгээр архаг өвчин, сэтгэцийн эмгэггүй нь тогтоогдсон байх;
- Албаны сахилга, ёс зүйн хувьд зөрчил, дутагдал гаргаж байгаагүй байх.
Бүрдүүлэх материал:
- Иргэний үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан хуулбар/;
- Төрсний гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан хуулбар/;
- Боловсролын гэрчилгээ, диплом /нотариатаар баталгаажуулсан хуулбар/;
- Ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль төгссөн суралцагчийн элсэлтийн ерөнхий шалгалтын батламж /эх хувь/;
- Алба хаагчид ажлын газрын тодорхойлолт, зөвлөлийн хурлын тэмдэглэлийг албан бичгээр ирүүлнэ;
- Иргэний ял шийтгэгдэж байсан эсэх талаар лавлагаа;
- Суралцагч бол их, дээд сургуулийн тодорхойлолт, сурлагын дүнгийн жагсаалт, сургалтын голч дүн /эх хувь/;
- Төрийн албан хаагчийн анкет;
- 4×6 хэмжээтэй цээж зураг 6 хувь;
Бүртгэл
- Сонгон шалгаруулалтын бүртгэлийн хураамж, эрүүл мэндийн үзлэгийн төлбөрийг сонгон шалгаруулалтад оролцогч тухай бүр зарласан хугацаанд хариуцаж, төлнө.
- Бакалаврын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргасан алба хаагч, иргэдээс Орос, Монгол хэл, бие бялдар, сэтгэл зүйн сорилын шалгалт, ярилцлага авна;
- Магистрантур, адъюнктурын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргасан алба хаагчдаас Орос хэлний мэдлэгийн шалгалт, ярилцлага авна;
- Бакалаврын хөтөлбөрт бүртгүүлэх иргэд 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс мөн оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 12.00 цаг хүртэлх хугацаанд өөрийн харъяалах оршин суугаа нутаг дэвсгэрийн цагдаагийн газар, хэлтэст бүртгүүлнэ. /Лавлах утас: 7019-1044/
Эх сурвалж: http://police.gov.mn/