Талбайн урд талын хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн бургас тайрч байгаа цаг дор хотын захирагч С.АМАРСАЙХАНТАЙ холбоотой өөр нэг бургасны "хэргийг" нэхэн сануулья.
1. С.Амарсайханы төрсөн ах С. Уламбаярын "Зүүнбаян рефайнири" компани туул голын бургас хядаж, зургаан хууль зөрчин барин 2014 оноос хойш барилга барьж, газрыг нь 2017 онд цуцалсан ч 2019 он хүртэл хугацаанд барилгын ажлаа хийв.
2. Тус компани олны хэл аманд өртөж, барилгын ажлаа үргэлжлүүлнэ. Гэхдээ тайрсан бургасаа нүүлгэн шилжүүлнэ. Хохирлоо барагдуулна гэж мэдэгдсэн. Тэд өнөөдрийн байдлаар тайрсан бургасаа шилжүүлж өөр газар суулгаагүй, бургас тайрсаны нөхөн төлбөрт 10 гаруй сая төгрөг төлсөн.
3. Бургас тайрсан төлбөрөө төлсөн ч бургас тайрсанаас үүдэх байгаль экологийн тэнцвэр алдагдуулсаны төлбөрөө одоо хүртэл төлөөгүй. Уг асуудал бүтэн жил дамнан, мөрдөн байцаалтад байна. Ингэж удаж байгаагийн шалтгааныг НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР тайлбарласангүй.
4. Хотын захирагч С.АМАРСАЙХАН уг барилгыг нураах, газрыг нь нөхөн сэргээх захирамж нэг жилийн өмнө гаргасан ч уг захирамж биеллээ олоогүй л байна. Тухайн үед хэл ам дарах зорилгоор захирамж гаргасан гэмээр бүтэн жил өнгөрчихөөд байхад барилгын ажлыг зогсоосноос өөр ямар ч шийдэлгүй хэвээр.